0

Солонгосын Кино Жүжигчдийн Холбооны мэдээлснээр, Ан Сон Ки өнөө өглөөний 09:00 цагийн орчимд Сөүлийн Ёнсан-гу дахь Сунчуньян Их Сургуулийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад таалал төгссөн байна.
Өнгөрсөн сарын 30-нд гэртээ хооллож байхад нь хоолойд нь хоолны зүйл гацаж, ухаан алдаж, эрчимт эмчилгээний тасагт ухаангүй байж байгаад зургаан хоногийн дараа өөд боллоо.
Ан Сон Ки бол гайхалтай жүжиглэх ур чадвараараа төдийгүй шударга зангаараа хүндлэгдэж, хайрлагддаг Солонгосын нэр хүндтэй кино жүжигчин байв.
Тэрээр 1957 онд найруулагч Ким Ки Ёны "Бүрэнхий галт тэрэг" кинонд хүүхдийн жүжигчнээр кино урлагт хөл тавьсан. Тэрээр 69 жилийн карьерынхаа туршид 170 гаруй кинонд тоглосон чадварлаг жүжигчин байлаа.
Талийгаач 2019 оноос хойш цусны хорт хавдартай тэмцэж байсан бөгөөд тайзнаа эргэн ирэх бэлтгэлээ хийж байжээ.Түүний оршуулга Сөүлийн Гэгээн Мэригийн эмнэлэгт хийх аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.