dobu.mndobu

Энхүүш багтаа хамгийн их оноо аваад байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-09

Энхүүш багтаа хамгийн их оноо аваад байна

Солонгосын эмэгтэйчүүдийн мэргэжлийн волейболын V лигийн RED SPARK багт хагас хамгаалагчаар тоглож байгаа Ж.Энхсоёлын 2025-2026 оны тоглолтууд өсөлттэй байна.

Тэрбээр өнгөрсөн оны 12-р сарын 19-нд GS Caltex багийн эсрэг  лигийн анхны тоглолтоо хийсэн. Эхний тоглолтод Энхүүш довтолгооны хувьд сайн тоглолт үзүүлж багтаа 11 оноо авсан.

Хоёр дахь тоглолт буюу 12-р сарын 25-нд  Хьюндай Констракшн компанийн эсрэг тоглож 3 оноо, 12-р сарын 28-нд Солонгосын IBK Банкны багийн эсрэг 8 оноо авсан. Энхүүш энэ жил довтлох чадвараа нэмэгдүүлэхийн хэрээр түүний оноо авах чадвар улам сайжирч байна.

Тэрбээр энэ сарын 1-нд Korea Expressway Corporation-тай хийсэн тоглолтод 13 оноо, 4-нд Heungkuk Life Insurance-тай хийсэн тоглолтод 16 оноо, 8-нд Industrial Bank of Korea-тай хийсэн тоглолтод 18 оноо авч, V-League-д анх тоглосноосоо хойш хамгийн олон оноо аваад байна.

Өчигдөр буюу 8-нд KEB Hana Bank-тай хийсэн тоглолтод Энхүүшийн довтолгоо 31.3%-ийн хувийг эзэлсэн нь гадаадын гол довтлогч Элиза Занетт-ээс 23.6%-иар илүү байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.