dobu.mndobu

Ким Дон Хён: Цаашид холимог тулаанаар тулалдахгүй

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-09

Ким Дон Хён: Цаашид холимог тулаанаар тулалдахгүй

Солонгосын MBC телевизийн 'Radio Star' энтертайнмент нэвтрүүлэгт Physical: Asia шоу нэвтрүүлэгт оролцсон Солонгосын багийн тамирчид болох Ким Дон Хён, Амотти нар тусгай зочноор уригдан оролцжээ.

Ким Дон Хён саяхан зохион байгуулагдсан гүйлт болон кроссфитийг хослуулсан "Hi-Rocks" фитнессийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн амжилтынхаа талаараа хуваалцсан байна. 

Тус тэмцээнд оролцогсдыг насны ангиллаар нь хуваасан бөгөөд 40-44 насны ангилалд Ким Дон Хён оролцсон байна. "Оролцогчид цөөхөн байсан тул би тайван байсан ч гэсэн би тэргүүн байранд орсон" гэж Ким Дон Хён бусдыгаа инээлгэв. 

Тэрбээр үргэлжлүүлэн "Миний жинхэнэ зорилго бол дэлхийд нэгдүгээрт орох" гэв. Мөн тэрбээр холимог тулааны тамирчин болж эргэн ирэх бодолгүй байгаа аж. Ким Дон Хён "Саяхныг хүртэл би шаардлагатай бол чадна гэж боддог байсан ч оролдоод үзсэн" гэж хэлээд бүгдийг гайхшируулсан. Саяхан Монголд очихдоо шинэ холимог тулааны аваргатай хийсэн бэлтгэлийн үеэр өвдөгтөө цохиулсны дараа хамраас цус гарч байгааг мэдсэн. Урд нь хэзээ ч миний хамрын хоёр нүхнээс зэрэг цус гарч байгаагүй. Энэ нь миний наснаас болсон уу гэж хэлээд инээлдэв.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.