dobu.mndobu

Хулхи дипломтой Лүүлүүгийн Ганбаатар "Хөтлийн цемент шохой"-г дампуурууллаа

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-09

Хулхи дипломтой Лүүлүүгийн Ганбаатар "Хөтлийн цемент шохой"-г дампуурууллаа

“Хөтөл цемент шохой” үйлдвэрээрээ мөн ч их тоглуулж байна даа. Дөч гаруй жилийн хугацаанд янз бүрийн л дарга нар тус айлыг удирдан унагааж босгож ирсэн төдийгүй бүлэглэлийн гарт ч алдаж байв. Гэхдээ энэ түүхэн хугацаанд арай ч хулхи дипломтой тракторчнаар удирдуулж байгаагүй нь гарцаагүй үнэн билээ. Тус үйлдвэрийг Лүүлүүгийн Ганбаатар гэгч тракторчин удирдаж байна.

Стратегийн ч гэж болохуйц энэ үйлдвэрийг яагаад ийн дампууруулах гэж байгаа юм шиг ажилладаг юм бэ. Арван жил ургацын талбайд тракторын жолоо мушгисан, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч Л.Ганбаатар мэтийн нөхөд удирдах ажил биш ш дээ. Уул уурхайн чиглэлээр мэргэшсэн төдийгүй менежментийн асар өндөр туршлагатай нөхөр л энэ айлыг алдагдалгүй авч явна. Түүнээс бус Хөдөө аж ахуйн их сургуулийг Инженер механик мэргэжлээр төгссөн, сумын МАН-ын үүрийн дарга, сумын ИТХ-ын дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч гэх сэтэр төдий үтрэмийн талбайгаас өөр мэдэх зүйлгүй Л.Ганбаатар нарын удирдах бүү хэл зүглэх ч айл биш. Маш эмзэг салбар.

Тэгэхээр тракторчнаар удирдуулж байгаа эмзэг айл маргааш дампуурна, дампуурахдаа алдагдал хүлээнэ. Энэ алдагдлыг татвар төлөгчдийн мөнгөөр нөхнө. Улмаар хувийн хэвшлийн гурван цементийн үйлдвэртээ бүх зах зээлээ алдана. Ажилчид нь явна. Үйлдвэр дампууруулсан тракторчноо хараана зүхнэ гээд сөрөг нөлөөллүүд хөвөрнө. 
Тус үйлдвэрийн хяналтын менежер Б.Мөнхболд Монгол Улсын Төрийн зөвлөлд хандан гомдол гаргасан байна. Уг гомдлын хариуг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас илгээжээ.

Танаас Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандан гаргасан гомдлыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт шилжүүлсэн ба манай байгууллагаас ахлах хянан шалгагчийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Мэдээлэл, лавлагаа авах тухай” 04/1192 дугаар албан бичгийг боловсруулан асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн. Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/4469 дугаар албан бичигт “ирсэн Лүүлүүгийн Ганбаатарын боловсролын тухай мэдээлэл дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэлгүй байна” гэсэн хариуг ирүүлсэн болно. гэжээ

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.