dobu.mndobu

Увс аймгийн Бөхмөрөн суманд малчны хотонд орж, мал руу дайрсан баавгайг агнаж, аюулгүй болгожээ

Увс аймгийн Бөхмөрөн суманд малчны хотонд орж, мал руу дайрсан баавгайг агнаж, аюулгүй болгожээ

Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн Банзарын хойд мухар гэдэг газарт малчны хотонд орж ирэн, мал руу дайрсан хүрэн баавгайг аюулгүй болгожээ.

Тодруулбал, 2026 оны аравдугаар сарын 14-ний өдрийн 20:33 цагт иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Бөхмөрөн сумын Засаг дарга П.Баярсайханаар ахлуулсан төрийн албан хаагчид болон нутгийн иргэд хамтран ажилласан байна.

Тус ажиллагаанд сумын Засаг даргаар ахлуулсан зургаан төрийн албан хаагч, нутгийн иргэн Н.Бат-Эрдэнээр ахлуулсан дөрвөн иргэн оролцож, аймгийн Байгаль орчны газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр баавгайг агнаж, аюулгүй болгосон талаар мэдээллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.