0

Караоке дуулагдаж буй дууны зохиолчид тодорхой хэмжээний орлого хүртдэг байх асуудлыг ССАЖЗЯ-ны сайд Ч.Ундрам хөндсөн.
ЮНЕСКО-гийн тайланд дурдсанаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар нь жилд 2,2 их наяд ам.долларын орлого бүрдүүлж, дэлхий даяар 30 сая хүнийг ажлын байраар ханган, дэлхийн улсуудын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг бүрдүүлдэг томоохон салбар болон хөгжиж байна. Манай улсын тухайд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар 481.4 тэрбум төгрөгт хүрч улсын дүнгээр 1.4 хувийг эзэлж, энэхүү салбарт 5600 гаруй ААН идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль нь соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах, төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгож, салбарын түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, соёлын бүтээгдэхүүн үйлчилгээг бүтээх, түгээхтэй холбоотой үе шат бүрд бүртгэл, мэдээллийн тогтолцоо нэвтэрч, соёлын салбарын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг хэмжинэ. Монгол Улсад соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэх ААН, уран бүтээлчдэд үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлийг бүрдүүлснээр ДНБ-д эзэлж буй 1.4 хувийг 2030 он гэхэд 4 хувьд хүргэж өөрийн улсын соёл түүний онцлогийг шингээсэн соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал цаашдаа эдийн засгийг солонгоруулж уул уурхайн бус экспортын орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ хэмээх 2024 онд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан.
Улаанбаатар хотод албан бус тоогоор 1800 орчим караоке иргэдэд үйлчилж байна. Тэнд дуулагдаж байгаа дуу тус бүрээс роялти авч уран бүтээлч нарт өгөх нь зүйн хэрэг. Энэ нь үйлчлүүлэгч нарт үнийн дарамт болохгүй бөгөөд тухайн караоке клубыг ажиллуулж буй байгууллага бүрэн хариуцана. Гэвч караокед дуулагдаж байгаа дуу бүрийг тоолох ямар нэгэн арга хэрэгсэл одоогоор манай улсад дутмаг юм.
Мөн уг асуудлаар ая зохиогч, продюсер Д.Өлзий-Орших өөриийн цахим хуудастаа үзэл бодлоо илэрхийлжээ.
Караокенууд оюуны өмчийн төлбөрт хэдийг төлвөл гэдэг дээр бяцхан тооцоо бодож үзэе. Дууны нэг удаа явах төлбөрийг 500 төгрөгөөр тогтлоо гэж бодоё. Бодоё ч гэж ер нь энэ хувилбар миний бодлоор хамгийн эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй хувилбар гэж үзэж байна. За тэгээд нэг дууны 500-г авахаар караокед юу болох вэ?
Бмд концертийн програм гаргахдаа цагт дунджаар 8-10 дуу тоглогдохоор тооцоолдог. Ойролцоогоор нэг дуу 4-5 минут явдаг. Тэгээд дуу хоорондын хөтлөгчийн яриа эдр орохоор 8-10 дуу цаг болжоогаам.
Харин караокед бол 1 цагт 12-14 дуу дуулагдана. 500-гаар бодохоор цагт 6-7000 төгрөг л болж байгаа биздээ. Одоо цагт өрөөний мөнгө нь 1 цагт 20К-с доошоо караоке ер байхгүй. Цагийн 200К-н тансаг караокенууд ч бий. Тэгэхээр энэ мөнгө караокенд ачаалал үүсгээд юу шалиа аж.
За тэр 500 төгрөгнөөс хэд нь бүтээлийн онцгой эрх эзэмшигчэд ирэх вэ?
Караокег хянах хяналтын сервэр компани гэж гарах байх. Тэр нь 100-г аваад явчина. Москап зэрэг хамтын удирдлагын баыгууллага бас 100-г авч таарах байх. Учир нь хуулиар зөвхөн хамтын удирдлагын байгууллага л энэ бизнесийг удирдаж, зохицуулна. Тэрэнд бас хүмүүс ажилланашд.
За тэгээд хамгийн эцэст дууны эрх эзэмшигч буюу зохиогчийн гэрчилгээ нь хэн дээр байгаа тэр хүн (Зохиогч, зохиогчоос эрхийг нь албан ёсоор шилжүүлж авсан хэн нэгэн тухайлбал дуучин, эсвэл эрх худалдаж авсан иргэн, хуулийн этгээд хэнч байж болно) нь татварын өмнөх 300 төгрөгтэй болно. Мэдээж татвараа төлнө. Татвараа төлсөн хүн тэтгэвэр авдаг болно. Хэдийг талх авч ч хүрэхгүй бага мөнгө мэт боловч сайн хит дуу хийгээд караокед хүн болгон дуулаад эхэлвэл чамгүй юм олчино.
Ж нь: 10-д жилийн нэг караоке ороход миний “Эрчүүд” дууг 6 өрөөний 4-т нь дуулж байхтай таарч байлаа. УБ-н хэдэн зуун караокенд өрөө болгонд нэг удаа заавал дуулагддаг ICe top, S&I “хамтдаа” бол асуудалгүй хоногтоо сая төгрөг олчино. Ийм л зүйл. Ийм зүйл болсноор тэгвэл юу өөрчлөгдөх вэ?. Орлого муутай гэцүүхэн амьдардаг хөөрхий зохиогчид урам орж, сайн хит дуу гаргахын төлөө өдөр шөнөгүй сууна. Дууны үнэлэмж өснө. Жишээ нь “хамтдаа”-г хэн нэгэн сэргэлэн бизнесмэн Айс топоос 500 саяар онцгой эрхийг нь худалдаад авчлаа гэж бодоход асуудалгүй жил хагасын дотор зардлаа нөхөөд, дараа нь ойрын 10 жилдээ л лав өдөр болгон сая төгрөгтэйшд. Тэгэхээр бас бизнесийн шинэ гоё суваг нээгдэж байгаа биз.
Юм болгон руу хошуу дүрж, өмчилж авахыг санаархдаг манай хэдэн бизнес акулуудын 1 аль хэдийн энэ зах зээл рүү орохоор анаж, хөрөнгө мөнгө зарцуулаад эхэлцэн сураг байж л байна. Товчхондоо ийм л байна.
Сая твийтэр дээр нэг найз: Караокенуудыг дампууруулах гэжийнэ! гээд биччиж. Дампуурах нэг нь дампуурна л биз.Бидний дуугаар амьдарч байж бидэнд юу ч өгдөггүй газрууд яана уу, ийн үү яг үнэндээ түй ч хамаа алгадаа хө. Караокенаас уран бүтээлийн төлбөр аваад эхэлвэл тэрнээс өмнө нэн даруй шийдэх ёстой хэдэн асуудал байна.
1. Манай урлагийнхан дуугаа Оюуны өмчийн газар бүртгүүлж гэрчилгээ авах ёстой. Нэг дууны гэрчилгээний үнэ 90К төгрөг байдаг юм. Яагаад ч юм гэрчилгээ авсан нөхдүүд маш цөөхөн. Миний мэдэхээр дийлэнх хит дуунууд “Үзэсгэлэнт минь” “Намайг дагаад цэнгэ” “Зөвхөн Монголдоо” гэхчилэн эзэмшлийн гэрчилгээгүй, эзэнгүй байгаа. Улс системээрээ хянаад орлого хувиарлаж эхлэхээр хэн авах нь тодорхойгүй гэсэн үг!
2. 1990 оноос амнө зохиогдоод хяналтаар орж батлагдаад дуу зохиосныхоо хөлсийг тухайн үедээ зохиогч нь улсаас авцан хэдэн мянган дуу байгаа. Өөрөөр хэлбэл улс худалдаад авцан, улсын өмч гэсэн үг. Одоо үед зарим зохиолчдынх нь үр хүүхдүүд эзэмшдэг энэ тэр гэсэн юм яригдаад байгаа. Яг гэрчилгээжүүлээд баримтжуулж эзэмшиж байгаа нь маш цөөхөн. Энийг яаж шийдэх вэ гэдэг маш нухацтай асуудал болоод байна.
Пост коммунист орнууд янз янзаар л шийдсэн байдаг. Улс нь авсан тохиолдол бн. Хүүхдүүд нь авсан ч тохиолдол байна. Ж нь улс авлаа гэж бодоход хүүхдүүдэд нь харамсалтай. Хүүхдүүд нь авлаа гэж бодоход ж нь: Төрийн дууллыг Мөрдорж агсан зохиосноор бодоход үр ач нь болох тогооч Тэнгис маань эзэмших болчиж байгаам.
Хэрвээ Тэнгис Төрийн дууллыг эзэмшвэл улс наадмаа нээхдээ хүртэл Тэнгист төлбөр төлөх шаардлагатай болно гэхчилэн зохицуулах асуудал маш их байнадөө гэжээ.
Дэлхийн улсууд караоке-д дуу ашиглах оюуны өмчийг (зохиогчийн эрх, холбогдох эрх) голчлон олон улсын (Berne Convention, WIPO) гэрээнүүд дээр суурилсан үндэсэн хуулиудаар зохицуулдаг байна.
Караоке нь нийтийн (public performance), хуулбарлах (reproduction), синхрончлол (synchronization – үгсийг дэлгэцтэй холбох) эрхтэй холбоотой. Хувийн хэрэглээнд бол зөвшөөрөгдөнө, харин арилжааны буюу караоке клуб, апп ашигласан тохиолдолд лиценз, роялти шаардлагатай.
БҮС НУТГИЙН ЖИШЭЭ:
АНУ: Copyright Act-аар зохицуулагдана. Караоке клуб ASCAP, BMI, SESAC-аас public performance license авна. Механик роялти буюу (karaoke дуу бүтээхэд) дуу бүрт 9.1 цент эсвэл минут тутам 1.75 цент төлнө.
Вена: Роялти-г тухайн караокен суудлын тоо, орлого зэргээс хамаарч тооцно.
Их Британи: PRS for Music (UK) зэрэг байгууллагаас лиценз авна. Роялти үнийн хувьд тухайн дууны үнийн 8.5%
Япон: Зохиогчийн эрхийн хуулиар (KTV) JASRAC-аас лиценз авна. Роялти нь 6.5%
Хятад, Тайвань, Вьетнам: Үндэсний хуулиудаар зохицуулагдана; Kараоке клуб
ОХУ: Гражданский кодекс-аар зохицуулагдана. РАО, ВОИС-аас лиценз авна.
КАРАОКЕД ДУУЛАГДАЖ БАЙГАА ДУУГ ХЭРХЭН ТООЛОХ ВЭ
Караоке-д дуу тоглуулалтыг тоолох нь роялти (зохиогчийн эрхийн төлбөр) төлөх, хуваарилахад чухал аж. Энэ нь тухайн улсын системээс хамаарна: заримд тогтмол төлбөр (blanket license)авдаг бол, зарим нь бодит тоглуулалтад суурилна.
Гол аргууд:
Тогтмол төлбөрийн систем (blanket license): Караоке клуб нь зохиогчийн эрхийн байгууллагад (PRO, жишээ: ASCAP, BMI – АНУ; PRS – UK) жилийн тогтмол роялти төлнө. Тооцоо нь байршил, суудлын тоо, караоке ажилласан өдрийн тоо, орлого зэргээс хамаарна.
Бодит тоглуулалтын тоолол (per-play tracking): Орчин үеийн дижитал системд (апп, караоке машин) автоматаар тоолно.
Жишээ нь:
Япон (JASRAC): Караоке машин (DAM, JOYSOUND) сүлжээгээр холбогдож, дуу бүрийг тоолж, мэдээллийг илгээнэ. Роялти дуу бүрт тооцогдоно.
Европ, АНУ-д дижитал платформ (Singa, Karafun): Апп дуу тоглуулалтыг бүртгэж, нэгдсэн сервирт мэдээлнэ. Роялти орлого, тоглуулалтын тоо, захиалагын тоо зэргээс тооцогдоно.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.