dobu.mndobu

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдтэй уулзлаа

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-10

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат орон нутаг ажиллаж байна. Тэрбээр 2026.01.09-ний өдөр  Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдтэй уулзалт хийж, төр засгаас хэрэгжүүлж буй онцлог бодлого, УИХ-аас баталсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл хүргэлээ. 

Уулзалтын үеэр иргэдийн сонирхсон асуултад хариулж, санал хүсэлтийг нь сонсов. Өнгөрсөн оны намар тус суманд ажиллах үеэр Жаргалтхаан–Дэлгэрхаан чиглэлийн 59.2 км хатуу хучилттай авто замын ажлын хоёрдугаар багцад тусгагдсан сумын төвийн авто замын санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудал тулгамдаж байгааг сумын удирдлагууд болон гүйцэтгэгч компанитай хэлэлцэн салбарын сайдад уламжилсан. Улмаар уг асуудлыг шийдвэрлээд байна.

Мөн Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн төвд автомашин олгох асуудал хүлээгдэж байгаа бөгөөд Хэрлэнбаян–Улааны аймаг дундын отрын бүс нутгаас хэсэгчлэн газар чөлөөлөх асуудлаар холбогдох албаныхантай шат дараатай уулзалт хийж, Аймгийн Засаг дарга ажлын хэсэг байгуулан ажиллахаар болжээ.

Уулзалтын үеэр иргэдийн зүгээс Отрын бүс нутгийн хилийн цэсийг тогтоохдоо отрыг ашиглах бүс болон Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг давхардуулахгүй байх зарчмыг баримтлах шаардлагатай байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, ашиглалт, хамгаалалтын зохион байгуулалтад илүү анхаарч, орон нутгийн малчдын амьжиргаа, уламжлалт ашиглалтыг харгалзан үзэх хүсэлтийг иргэд гаргав.

“Хэрлэн-Тооно” төсөл хэрэгжих эсэх, хэрэв хэрэгжиж байгаа бол ямар шатанд явж байгаа, цаашдын төлөвлөгөө, нөлөөллийн талаар, 2026 онд ноолуур худалдан авах үнийн төсөөлөл ямар байх, төрөөс ноолуурын зах зээлийг дэмжих бодлого, арга хэмжээ хэрэгжих эсэх талаар иргэд асуулт асууж хариулт авлаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.