0

Соёл урлаг, аялал жуулчлалын салбарын бодлого, үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, дунд болон урт хугацааны хөгжлийн зорилтыг нэгтгэн хэлэлцэх зорилгоор “Соёл урлаг, аялал жуулчлал–2026” зөвлөлдөх уулзалтыг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн “Монгол туургатан” театрт зохион байгуулжээ.
Зөвлөлдөх уулзалтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нээж, салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагын талаар үндсэн илтгэлийг танилцуулсан байна.
Тус уулзалтаар соёл урлаг, аялал жуулчлалын салбарын 2030 он хүртэлх хөгжлийн стратеги мөн 2026 онд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэл, зорилттой танилцаж, санал солилцох замаар нэгдсэн ойлголтод хүрэхийг зорьж байгаа аж.
Зөвлөлдөх уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон орон нутгийн захиргааны байгууллагууд, төрийн өмчийн соёл, урлагийн байгууллагын удирдлага, албан хаагчид, салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл зэрэг нийт 300 орчим хүн оролцсон байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.