dobu.mndobu

Шивээс хийлгэснээс болж биеийн бүх үс нь унаж, хөлрөх чадвараа алджээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-12

Шивээс хийлгэснээс болж биеийн бүх үс нь унаж, хөлрөх чадвараа алджээ

Польш эр гар дээрээ шивээс хийлгэсний дараа үсгүй, хөлсгүй болсон ховор тохиолддог өвчнөөр шаналж байжээ. Эмч нар улаан шивээсний бэх нь түүний дархлааны системийг алдагдуулсан гэж үзэж байна.

The Sun сонинд мэдээлснээр, 36 настай польш эр 2020 онд шуун дээрээ улаан цэцгийн шивээс хийлгэснээс хойш дөрвөн сарын дараа хүчтэй загатнах, арьс гуужих, тууралт гарах зэрэг ноцтой гаж нөлөө үзүүлжээ. Шинж тэмдгүүд нь түүний шуунаас цээж рүү хурдан тархаж, удалгүй бүх биеэр нь тархжээ.

Тууралт нь эритродерми болж хувирсан бөгөөд энэ нь толгойноос хөл хүртэл арьс улайж, хавдаж, гуужихад хүрсэн байна. Улмаар түүний толгой, нүүр, биеийнх нь бүх хэсгийн үс унаж, удалгүй тэрээр хөлрөх чадвараа алдаж эхэлжээ.

Эхэндээ хөлрөх нь багасдаг гипогидрозтой байсан ч хөлрөх бүрэн чадваргүй болдог ангидроз болж хувирчээ. Энэ өвчин нь бие махбодь өөрийн температурыг зохицуулах чадваргүй болсон гэсэн үг аж.

Арьсны шинжилгээгээр улаан шивээсний бэх нь дархлааны хэт их хариу урвалыг өдөөсөн болохыг тогтоожээ.

Судлаачид "Улаан бэхээр шивээс хийлгэхтэй холбоотой хүндрэл гэх мэт өргөн тархсан хариу урвал өмнө нь хэзээ ч бүртгэгдэж байгаагүй" гэж тайлбарлажээ.
Хэдэн сарын турш эм ууж үр дүнгүй болсны дараа эмч нар үрэвссэн шивээсийг мэс заслын аргаар авчээ. Гэсэн хэдий ч өвчтөн бүрэн эдгэрээгүй бөгөөд арьсны хэсэг нь пигментээ алддаг витилиго үүссэн байна. Үс буцаж ургаж эхэлсэн ч өвчтөний хөлрөх чадвар эргэж ирээгүй байна. Шинжилгээгээр эрэгтэйн хөлсний булчирхай устаж, эдгэрэх магадлал бага байгааг эмч нар тогтоожээ.

 

Эх сурвалж: The Sun newspaper

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.