0

Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн бүх оддын тоглолт өнөөдөр (2026.01.16) болно. Тоглолтод оролцох хоёр багийг Улсын арслан Б.Орхонбаяр, Улсын арслан Э.Батмагнай нар ахална.
Багийн гишүүдийн тухайд, жүжигчин Х.Цасчихэр, Уoutuber Б.Түшиг, Улсын харцага Б.Зоригтбаатар, Аймгийн хурц арслан Д.Алтанцоож, Гавж Д.Нямсамбуу, МУСГЗ Шог зураач С.Цогтбаяр, жүдоч А.Адъяасүрэн, паралимпын алтан медальт У.Сүрэнжав, МУГТ холимог тулаанч Б.Энх-Оргил, шатрын их мастер Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, МУГЖ П.Эрдэнэзаан, жүжигчин Э.Мөнхтөр зэрэг олны танил эрхмүүд хоёр багт хуваагдан өрсөлдөх юм.
Тоглолт 17:00 цагаас M Bank arena-д эхлэх товтой байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.