dobu.mndobu

Битүүний өдөр амарч, шилжүүлэн ажиллах эсэхээр санал авч байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-16

Битүүний өдөр амарч, шилжүүлэн ажиллах эсэхээр санал авч байна

"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр 2026 оны хоёрдугаар сарын 18-ны Лхагва гарагт тохионо. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3 буюу Лхагва, Пүрэв, Баасан гарагт бүх нийтээр амрах юм. 

Харин битүүний өдөр буюу 17-ны Мягмар гарагт амрахгүй. Тиймээс e-Mongolia цахим системээр санал асуулга явуулж эхэлжээ. Тодруулбал, "Битүүний өдөр амарч, хоёрдугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн ажиллахыг дэмжих үү" гэж санал асууж байна. 

Саналыг нэгдүгээр сарын 20-ныг хүртэл авах ажээ. 

Санал өгөхдөө,

Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулгыг E-Mongolia системээр хэрхэн өгөх заавар:

-E-Mongolia системд нэвтрэн орно.

-Profile хэсэгт байрлах Санал асуулга цэс рүү орно

-Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулгыг сонгоно.

-Хоёр сонголтоос аль нэгийг нь сонгож илгээх товч дарна

-Таны санал амжилттай илгээгдэнэ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.