dobu.mndobu

Гэрээсээ явган гараад сураггүй болсон малчин эмэгтэйг гурван өдрийн дараа эсэн мэнд олжээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-16

Гэрээсээ явган гараад сураггүй болсон малчин эмэгтэйг гурван өдрийн дараа эсэн мэнд олжээ

Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км, сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т орших Таван түрүүн эрэг хэмээх газарт иргэн 40 настай эмэгтэй Т нэгдүгээр сарын 11-ний өдрийн 05:00 цагийн үед гэрээсээ явган гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг Онцгой байдлын газар нэгдүгээр сарын 13-ны өдрийн 18:50 цагт хүлээн авсан байна. 

Дуудлагын дагуу нэгдүгээр сарын 14-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхний хамт нэгдүгээр сарын 14-ний өдрийн 08:55 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 10:20 цагт гэрээс нь баруун урд зүгт 22 км-ын зайд Манхан сумын Таван түрүүн хөх сайр гэх газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.