0

Өнөөдөр Монголын зохиолчдын эвлэлийн XIX Их хурал зохион байгуулагдаж байна. Монголын Зохиолчдын эвлэлийн ээлжит XIX Их хурал Чингис зочид буудлын “Хаан” танхимд үргэлжилж байгаа бөгөөд Монголын Зохиолчдын эвлэлийн ирээдүйн зорилго чиглэл, цаашид хэрэгжүүлэх бодлогыг авч хэлэлцэх аж.
Мөн дөрвөн жилд нэг удаа болдог тус хурлаар МЗЭ-ийн дарга, удирдлагуудыг шинээр сонгох юм. Тодруулбал, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга болон гүйцэтгэх захирлыг шинээр томилно.
МЗЭ-ийн удирдах зөвлөлийн даргаар 2019 онд Б.Ичинхорлоо сонгогдож Гүйцэтгэх захирлаар О.Энхжавхлан ажиллаж байгаа билээ.
Монголын Зохиолчдын эвлэлийн Хороо 1929 оны 1-р сарын 9-ний өдөр ”Хувьсгалч зохиолч нарын бүлгэм" нэртэй анх байгуулагдсан байна.
Их зохиолч Дашдоржийн Нацагдорж, Сономбалжирын Буяннэмэх нарын 1920-иод оны шалгарсан 17 сэхээтэн цуглаж, анхны хурлаа хийж, ”Хувьсгалч зохиолч нарын бүлгэм"-ийг 1929 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр байгуулан зорилго, чиглэлээ тодорхойлж, зохиолчдын бүлгэмийн удирдах зөвлөлийг байгуулан тэргүүлэгчдийг сонгон баталснаар жил бүрийн энэ өдрийг “Монголын зохиолчдын өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Монголын зохиолчид нэгдэж байгууллагаа байгуулсан 1929 ондоо багтааж, “Уран үгсийн чуулган” цоморлигийг 15 хүний 36 зохиолыг оруулж анх хэвлүүлж гаргасан нь утга зохиол, урлаг, соёлын түүхэнд цоо шинэ тэмдэглэлт үйл явдал болж байжээ.
Монголын Зохиолчдын Эвлэлийг
• 1929 оноос 1933 онд Мөрдэндэвийн Ядамсүрэн,
• 1934-1935 онд Сономбалжирын Буяннэмэх,
• 1936-1937 онд Т.Сэнгэдорж,
• 1938-1942 онд Т.Дэнчингунгаа,
• 1943, 1954 онд Цэндийн Дамдинсүрэн,
• 1947-1948 онд Шадавын Лувсанвандан,
• 1948-1952 онд Шагдаржавын Нацагдорж,
• 1953 онд Лувсандоржийн Тойв,
• 1955 онд Баярын Жаргалсайхан,
• 1956-1959 онд Дашзэвэгийн Сэнгээ,
• 1961-1974 онд Сономын Удвал,
• 1974-1975 онд Лодонгийн Түдэв,
• 1977-1990 онд Дожоогийн Цэдэв,
• 1990-1992 онд Дүгэржавын Маам,
• 1992-1993 онд Бавуугийн Лхагвасүрэн,
• 1993-1997 онд Долгорын Нямаа,
• 1997-2001 онд П.Баярсайхан /Д.Төрбат/,
• 2001-2008 онд Ц.Энхбат,
• 2009-2012 онд Х.Чилаажав,
• 2012-2015 онд Ц.Буянзаяа,
• 2017 онд А.Эрдэнэ-Очир,
• 2018 онд Долгорын Цэнджав,
• 2019 оноос Баярхүүгийн Ичинхорлоо нар удирдаж иржээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.