dobu.mndobu

НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 21-нд болно

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-16

НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 21-нд болно

Нэмэгдсэн өртгийн албан татварын сугалааны тохирол ирэх долоо хоногийн лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно.

Энэ удаагийн сугалааны тохиролд 2025 оны арванхоёрдугаар сарын 1-ээс 31 хүртэлх хугацаанд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 52.699.262 баримт оролцоно. Хэрэглэгчид тухайн сард хэдэн баримт бүртгүүлснээс шалтгаалж, хожих мөнгөн дүн нь өөрчлөгддөг.

Тухайлбал, 1-ээс 10 хүртэлх баримт бүртгүүлсэн бол сугалааны гурван орон таарахад 30.000 төгрөг, 11-ээс 50 хүртэлх баримт бүртгүүлсэн бол 40.000, 51 ба түүнээс олон баримт бүртгүүлсэн тохиолдолд 60.000 төгрөгийн эзэн болно.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.