dobu.mndobu

Увс аймгийн ЗДТГ болон аймгийн Онцгой байдлын газарт туулах чадвар сайтай  автомашин хүлээлгэн өгчээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-16

Увс аймгийн ЗДТГ болон аймгийн Онцгой байдлын газарт туулах чадвар сайтай  автомашин хүлээлгэн өгчээ

УИХ-ын гишүүн Б.Заяабал өнөөдөр /2026.01.16/ Увс аймгийн ЗДТГ болон аймгийн Онцгой байдлын газарт туулах чадвар сайтай  Toyota 76, Toyota Hilux автомашин, зам гаргах зориулалт бүхий ковш техникийг  хүлээлгэж өглөө. 

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах хүрээнд өвөлжилт хүндэрч болзошгүй аймаг, сумдад туулах чадвар сайтай автомашин, техник хэрэгслийг үе шаттайгаар шийдвэрлэж байгаа юм. 

Өвөлжилтийн байдал нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 77 хувьд цастай байгаа бол 9 аймгийн 36 сум цагаан зудтай, 16 аймгийн 54 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна. Иймд, аймаг, сумдын Эрүүл мэндийн төв, ЗДТГ, Онцгой байдлын байгууллагын салбар, нэгжүүдэд улсын нөөцөөс туулах чадвартай сайтай 20 автомашин, зарим аймаг, сумдад цас ихээр орж зам даваа хаагдах үед ашиглах автогрейдер, ковшуудыг  хүлээлгэн өгөөд байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.