dobu.mndobu

Нийтийн байранд 12 иргэн угаарын хийнд хорджээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-16

Нийтийн байранд 12 иргэн угаарын хийнд хорджээ

Нийтийн байранд амьдардаг 12 иргэн угаарын хийнд хорджээ. Тухайн байр нь цахилгаан болон галлагаатай хосолсон халаалтыг ашиглаж байсан юм. 

Иймд нийтийн байрны түрээслүүлэгчид халаалтын аюулгүй ажиллагааг хангах, шаардлагатай засвар үйлчилгээ хийх, угаар мэдрэгч төхөөрөмжөө тогтмол ажиллуулах шаардлагатайг НЭМҮТ-с мэдээлэв.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн дохиолол дуугарч “өндөр эрсдэлтэй” гэж үнэлэгдсэн СБД, БЗД-ийн айлуудад очиж газар дээр нь танилцаж, ажиллажээ.

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 150,000 гаруй айл өрхөд угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг суурилуулан хяналтын самбараар 24 цагийн турш тасралтгүй хянаж дохиолол дугарсан үед шуурхай хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

Ойрын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч байгаа тул иргэд та бүхэн угаартах эрсдэлээс сэргийлж зуухны бүрэн бүтэн байдлыг хангаж, угаар мэдрэгч төхөөрөмжийг тогтмол ажиллуулан сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.