0

“Тал Нутгаас Дакарт” төслийн тамирчин Монгол Улсын Гавьяат тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Халиунболд нь “Дакар Ралли” тэмцээний 13 гарааны уралдааны нийлбэр дүнгээр топ 20 дотор багтаж, шилдэг 16 дугаар байрт, Ралли-2 ангилалдаа шагналт 6 дугаар байрт шалгарч түүхэн амжилт гаргалаа. Мөн “Best Rookie” буюу шилдэг шинэ тамирчны 3 дугаар байрны тусгай шагнал, дурсгалын медаль, цом хүртэв.
Харин Олон улсын хэмжээний мастер П.Мөрөн тус тэмцээний нийлбэр дүнгээр 29 дүгээр байрт шалгарч, Ралли-2 ангилалд 19 дүгээр байр эзлэн бахархам амжилт үзүүллээ. Хагас сарын турш 190 гаруй улс оронд тэрбум гаруй хүний анхаарлын төвд байсан автомото спортын Олимп хэмээн нэрлэгддэг “Дакар Ралли” уралдаанд Монголын тамирчид ийнхүү өндөр амжилттай оролцов. Энэ жилийн уралдаан Саудын Арабын Хант Улсын нутгаар 7,600 км замд 13 гараатай 2026 оны нэгдүгээр сарын 03-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.