0

Өнөөдөр цахимд орчинд ахлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн дээрэлхэж, бие махбод болон сэтгэл зүйн дарамт үзүүлсэн бичлэгүүд ар араасаа цуварч байна. Өнөөдрийн энэ үйл явдал гэнэт үүсчихээгүй, манай нийгмийн үнэт зүйл, хүүхэд хүмүүжлийн тогтолцоо алдагдсаны тод дохио.
Хүчтэй нь сул доройгоо дээрэлхдэг биш, харин хүчтэй нь сул доройгоо хамгаалдаг нийгмийг бид цогцлоох ёстой. Тиймээс Батлан хамгаалах яамнаас ерөнхий боловсролын сургуулиудад "Цэрэгжилтийн хичээл"-ийг сэргээж, түүгээр дамжуулан өөрийгөө болон бусдыг хамгаалах эр зоригтой, үнэний талд зогсох чадвартай иргэнийг бэлтгэх чиглэлд хөтөлбөрийг боловсруулна.
Тус хөтөлбөрийг Боловсролын яамтай хамтран шинэ агуулга, шинэ стандарттайгаар сэргээх бодлогыг баримталж, цэргийн анхан шатны мэдлэг, зэвсэгтэй харьцах, жагсаалын бэлтгэл, цэргийн сахилга бат, гамшгийн үеийн бэлэн байдал, иргэний хамгаалалт, Монгол өв, түүх соёл зэрэг агуулгуудыг багтаана.
Цэрэгжилтийн хичээлийг сэргээснээр нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө гэх цэргийн нөхөрлөлийн зарчмаар "бүлэглэж дээрэлхэх" биш "бүлэглэж дэмжих" сэтгэлгээг суулгах, хүч чадал гэдэг бол бусдыг айлгах хэрэгсэл биш, харин эх орон, гэр бүл, анд нөхдөө хамгаалах хариуцлага юм гэдгийг ухамсарлуулахад хамгийн дөхөм бөгөөд үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах гарцын нэг болно гэж харж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.