dobu.mndobu

БНСУ-ын Чонбүг Үндэсний Их Сургуулийн эмнэлэгтэй Цогтцэций сумын эрүүл мэндийн байгууллага хамтран ажиллана

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-20

БНСУ-ын Чонбүг Үндэсний Их Сургуулийн эмнэлэгтэй Цогтцэций сумын эрүүл мэндийн байгууллага хамтран ажиллана

Солонгосын Чонбүг Үндэсний Их Сургуулийн эмнэлэг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын эрүүл мэндийн байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.

Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах ёслолд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга Д.Баттүвшин болон албаны хүмүүс оролцсон бөгөөд Чонбүг Үндэсний Их Сургуулийн эмнэлгийн захирал Ян Жон Чол, Олон Улсын Анагаах Ухааны Төвийн захирал Юү Ин Чон, Гадаад хамтын ажиллагааны дэд ерөнхийлөгч Ким Со Ын нар оролцсон байна.
 Уг харилцан ойлголцлын санамж бичгээр дамжуулан хоёр байгууллага дараах ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Үүнд: 

•    Хүнд өвчтэй өвчтөнүүдийг лавлагаа шатлалын тусламж, эрүүл мэндийн тэргүүлэх зэргийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх; 
•    Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын чадавхыг сайжруулж, боловсрол, сургалтаар дэмжих; 
•    Өмнөговь аймгийн Цогтцэций сумын өвчтөнүүдэд зориулсан  эрүүл мэндийн үйлчилгээг бий болгох;  
•    Хоёр байгууллагын найрсаг харилцаагаа улам бэхжүүлж; 
•     Харилцан хөгжих, олон улсын эрүүл мэндийн хамтын ажиллагааг сайжруулахад хувь нэмэр оруулах зэрэг заалтуудыг оруулжээ.

 Цогтцэций сумын Засаг дарга Д.Баттүвшин хэлэхдээ, “Энэхүү харилцан ойлголцлын санамж бичиг нь Цогтцэций сумын иргэдэд өндөр чанартай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх үнэ цэнтэй боломж юм” гэжээ. 

Чонбүг Үндэсний Их Сургуулийн эмнэлгийн захирал Ян Жон Чол “Чонбүг Үндэсний Их Сургуулийн эмнэлэгтэй хамтран ажилласнаар зөвхөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ төдийгүй боловсролын салбарт хамтран ажиллах түншлэлийн эхлэл юм” гэж хэлжээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.