dobu.mndobu

УИХ-д 20 доктор, гурван профессор, 50 орчим магистр гишүүн байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-27

УИХ-д 20 доктор, гурван профессор, 50 орчим магистр гишүүн байна

Төрийн эрх барих дээд байгууллагад улс төрийн намууд чамгүй боловсролтой нэгнээ илгээдэг байх. Мэдээж хэрэг, бөхчүүдээс эхлээд салбар салбарын алдартнууд мэр сэр байх. Ямартай ч манай УИХ-ын гишүүдийн албан ёсны намтраас харвал 20 доктор, 50 орчим магистрын зэрэгтэй гишүүн байна. Мөн есөн докторант, Хүндэт профессор хоёр, профессор нэг байна.    

Үүнээс УИХ-ын гишүүн Д.Рэгдэл Байгалийн ухааны доктор, Химийн шинжлэх ухааны доктор, О.Саранчулуун Нийгмийн эрүүл мэндийн доктор, Компьютерийн ухааны доктор гээд хоёр салбарт докторын цол хамгаалсан гишүүд бас бий. Өөрөөр хэлбэл эрдмийн талбарт хос морьтой гишүүд аж.

Нэг хачирхалтай зүйл гэвэл манай парламентад тодорчихсон хувилгаан гэдэг шиг УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Япон Улс Нагаока технологийн их сургуулийн “Хүндэт профессор”, Япон Улсын Сэндай коллежийн “Хүндэт профессор”, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн “Хүндэт профессор”, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн “Хүндэт доктор” гэх өндөр цол хэргэмтэй. Хоёр өөр улсын дөрвөн их сургуульд “Хүндэт” эрдэмтнээр өргөмжлөгдсөн гишүүн юм. Мөн хоёр өөр салбарт магисртын зэрэг хамгаалсан О.Номинчимэг, Ц.Мөнхсоёл тэргүүтэй олон гишүүн байна.

Ингээд 126 гишүүнээс 77 нь эрдмийн зэрэгтэй байна гэдэг Монгол Улсын парламентын гишүүд эрдэм боловсролоор хэний ч дор орохгүй нь харагдана. Эдгээр 77 эрдэмтний дийлэнх нь гадаадын аль нэг сургуульд цолоо хамгаалсан байгаа нь ч үүнийг илтгэнэ. Тэгэхээр үлдсэн 49 гишүүн нь ямар нэгэн эрдмийн зэрэг дэв байхгүй гэхэд болно. Эрдмийн зэрэг дэвгүй байлаа гээд боловсролгүй гэсэн үг биш. Тэд бултаараа дотоодын болон гадаадын их дээд сургуульд баклаврын боловсрол эзэмшсэн хүмүүс. Ихэнх нь хоёр сургууль төгссөн.

Тухайлбал, дотооддоо боловсрол эзэмшсэн гишүүдийн хувьд дийлэнх нь Удирдлагын академи гэх хуучин МАХН-ын дэргэдэх коммунизмын сургууль дүүргэсэн, эсвэл тэнд мастер, магистр зэргийг хамгаалсан байх. УИХ-ын гишүүд ямар ч сургууль дүүргэсэн гол төлөв МУИС-ийн Хууль зүйн сургууль дүүргэх, тэнд магистр хамгаалахыг зорьсон нь намтраас харагдана. Зарим нэг нь Эрдмийн их сургууль гэх хэрэггүй газарт эрдмийн цол хамгаалсан ч байх шиг.   

Гэтэл одоо бараг байхгүй болсон хувийн хэвшлийн сургууль төгссөн нэр зүүсэн нөхөд ч бас байх. Тухайлбал, Т.Аубакир “Отгонтэнгэр” дээд сургууль, олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн гэх. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу гэхэд Хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүлч коллеж төгссөн гэх мэт цөөн тооны гишүүд нэр сүр, боловсрол нь үл мэдэгдэх сургууль дүүргэсэн гэх. Мөн Ч.Анар гэхэд Хэнтийн Бэрх ЕБС-д суурь боловсрол, Өвөрхангай аймгийн хоёрдугаар арван жилийн сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэхээс өөр намтаргүй бол О.Амгаланбаатарын намтарт огт сургуулийн нэр байхгүй.

“Сайнтай муутай сав дүүрдэг”, “Уулын мод урттай богинотой” гэдэг дээ. Парламент гэх ай саванд хуурамч диплом ч бий, диплом өвөртөлсөн хоосон толгой ч бий. Намтартаа худлаа сургуулийн нэр хадсан нь ч бий. Юутай ч эрдмийн зэрэг дэвтэй хүмүүстэй танилц.

ЭРДМИЙН ЦОЛ ЗЭРЭГТЭЙ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН НЭРС: 

1.Н.Учрал - Түүхийн ухааны доктор

2.О.Алтангэрэл - Хууль сахиулах их сургуулийн докторант

3.Ж.Алдаржавхлан - Санхүүгийн магистр

4.Н.Алтаншагай - Улс төр судлалын магистр

5.С.Амарсайхан - АНУ-ын Саут Уэст их сургууль, хууль зүйн магистр

6.А.Ариунзаяа - Эрдмийн их сургууль, Бизнесийн удирдлагын доктор

7.Х.Баасанжаргал - Хууль зүйн сургуулийн магистрант

8.М.Бадамсүрэн - Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хүндэт профессор

9.Б.Батбаатар - Эдийн засгийн ухааны магистр

10.Д.Батбаяр - Олон Улсын худалдааны магистр

11.О.Батнайрамдал - Бизнесийн удирдлага, магистр

12. Н.Батсүмбэрэл - Улс төрийн ухааны доктор

13. Ж.Батсуурь -Удирдлагын академи, магистр

14.Б.Батцэцэг - Бизнесийн удирдлагын магистр

15.П.Батчимэг - Хэл шинжлэлийн магистр

16.Б.Бат-Эрдэнэ - Улс төр судлалын докторант

17.Б.Баярбаатар - Хууль зүйн ухааны магистр, Улс төр судлалын докторант

18.Ж.Баярмаа - Нийгмийн ухааны магистр, докторант

19.Б.Бейсэн - Анагаах ухааны магистр, клиникийн профессор

20.Х.Булгантуяа- Хөгжлийн эдийн засгийн магистр

21.Д.Бум-Очир - Хэл бичгийн ухааны доктор

22.Ш.Бямбасүрэн - Бизнесийн удирдлагын магистр

23.Ж.Галбадрах - Боловсролын судлалын доктор

24.С.Ганбаатар - Эдийн засгийн ухааны магистр

25.А.Ганбаатар - хууль зүйн ухааны магистр

26.Д.Ганмаа - Анагаах ухааны доктор

27.Л.Гантөмөр - Япон Улс Нагаока технологийн их сургуулийн “Хүндэт профессор”, Япон Улс Сэндай коллежийн “Хүндэт профессор”, Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн “Хүндэт профессор”, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн “Хүндэт доктор”

28.Г.Дамдинням - Улс төр судлалын болон Уул уурхайн засаглал, бодлого судлалын магистр

29.Т.Доржханд - Төрийн эдийн засгийн бодлого, магистр

30.Д.Жаргалсайхан - Төрийн захиргааны тогтолцооны шинэчлэх төрийн удирдлагын магистр

31.Б.Заяабал - Төрийн бодлогын магистр

32.П.Зулпхар - Төрийн захиргааны доктор

33.Г.Лувсанжамц - Хот төлөвлөлтийн инженер, Доктор

34.С.Лүндэг - Улс төр судлалын магистр

35.М.Мандхай - МУИС-ийн УТСОУХНУС-ийн докторант

36.Л.Мөнхбаатар - Хууль зүйн ухааны магистр

37.Ц.Мөнхбат - Нийтийн удирдлагын магистр

38.Т.Мөнхсайхан - Анагаах ухааны доктор

39.Ц.Мөнхсоёл - Шинжлэх ухааны магистр, Бизнесийн удирдлагын магистр 

40.П.Мөнхтулга - Төрийн удирдлагын магистр

41.Б.Найдлаа - Эдийн засгийн ухааны магистр

42.Н.Наранбаатар - Эдийн засгийн ухааны магистр

43.П.Наранбаяр - Олон улс судлалын доктор

44.М.Нарантуяа, Нара - Төрийн удирдлага-магистр

45.О.Номинчимэг - Харьцуулсан эрх зүйн магистр, Хууль зүйн магистр

46.Н.Номтойбаяр - Техник инженирингийн магистр,

47.Э.Одбаяр - Эдийн засгийн ухааны магистр, Төрийн захиргаа менежментын магистр

48.С.Одонтуяа - Бизнес удирдлагын магистр

49.У.Отгонбаяр - Бизнесийн удирдлага Магистр

50.Г.Очирбат - БНХАУ-ын Hebei хотын ШУТДСургууль, доктрантур

51.Л.Оюун-Эрдэнэ - Боловсрол судлалын магистр, Төрийн удирдлагын магистр

52.Б.Пүрэвдаваа - Удирдлагын академи, магистр

53.Д.Рэгдэл - Байгалийн ухааны доктор, Химийн шинжлэх ухааны доктор

54.П.Сайнзориг - Хууль зүйн магистр

55.Ц.Сандаг-Очир - Төрийн удирдлагын магистр

56.О.Саранчулуун - Нийгмийн эрүүл мэндийн доктор, Компьютерийн ухааны доктор

57.М.Сарнай - Бизнесийн удирлагын магистр

58.Л.Соронзонболд - Худалдааны Магистр

59.Р.Сэддорж - Нийгмийн ухааны магистр, Уул уурхайн докторант

60.Б.Түвшин - Бизнесийн удирдлагын магистр, Эдийн засгийн сургуульд Докторант

61.Б.Тулга - Улс төр судлалын магистр

62.Х.Тэмүүжин - Хууль Зүйн ухааны боловсролын магистр

63.Ж.Чинбүрэн - Анагаах ухааны доктор

64.Г.Тэмүүлэн - Олон улсын удирдлагын магистр

65.О.Цогтгэрэл - Удирдлагын академи, магистр

66.Д.Үүрийнтуяа - Бизнесийн удирдлагын доктор

67.Ж.Энхбаяр - Маастрихтын Их сургууль, Магистр

68.С.Эрдэнэболд - Хууль зүйн магистр, Төрийн Удирдлагын сургуульд магистр

69.Ч.Ундрам - Доктор

70.Б.Энхбаяр - Хууль зүйн сургууль, магистр

71.М.Энхцэцэг - Эрчим хүчний доктор

72.С.Эрдэнэбат - Удирдлагын магистр, Хөдөлмөрийн зах зээлийн удирдлага докторант

73.Б.Уянга - Байгалийн ухааны доктор

74.Б.Хэрлэн - Улс төрийн шинжлэх ухааны доктор

75.Л.Энхнасан - Олон улсын аялал жуулчлал, магистр

76.Г.Уянгахишиг - Хууль зүйн ухааны магистр, Харьцуулсан эрх зүйн магистр,

77. А.Ундраа - Цөмийн физик, доктор

С.Данзан

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.