dobu.mndobu

Энэ Пүрэв гарагт бүх нийтээр амарна

Энэ Пүрэв гарагт бүх нийтээр амарна

Энэ сард Монгол Улсын хэмжээнд бүх нийтээр тэмдэглэх хоёр баярын өдөр тохиож байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрөөр иргэд амарсан бол энэ сарын 26-ны Пүрэв гарагт дахин бүх нийтээр амарна.

Арваннэгдүгээр сарын 26-ны өдөр бол Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласны түүхт өдөр юм. Энэ жил уг түүхэн үйл явдлын 102 жилийн ой тохиож байна.

1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан нь Монголын төр, нийгмийн түүхэнд онцгой байр2 суурь эзэлдэг билээ.

Ийнхүү арваннэгдүгээр сарын 26-ны Пүрэв гарагт бүх нийтээр амрах бөгөөд иргэд баярын өдрөө гэр бүл, ойр дотнын хүмүүстэйгээ өнгөрүүлэх боломжтой юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.