dobu.mndobu

Сүү хөтөлбөрт нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхэд хамрагдаж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-27

Сүү хөтөлбөрт нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхэд хамрагдаж байна

Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд эерэг нөлөө үзүүлэх юм. Тиймээс хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр нийслэлийн 2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгажээ. Ингэснээр сүү хөтөлбөрт нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхэд хамрагдаж байна. Энэ хүрээнд НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа болон холбогдох албаныхан НЕБ-ын сургуулиудад ажиллажээ.

НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын 171 сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхэд сүү хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн. Ирэх жилээс 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг тус хөтөлбөрт хамруулах зорилт тавин ажиллаж байна. Бид Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа сүүний үйлдвэрүүдтэй танилцаж, нөөц боломжийг судалсан. Сүүгээ ууж дуусаад сүүний савыг хог хаягдал болгохгүйн тулд эвхэж цуглуулан сүүний компаниуддаа буцаан өгөх шийдэлд хүрсэн. НЗДТГ-аас 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд сүү хөтөлбөрт хамрагдаагүй үйлдвэрүүдэд боломж олгох үүднээс тендер зарлаж буй" гэлээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн захирал М.Түвшинжаргал “Манай сургууль 362 суралцагчтай. 1-5 дугаар ангийн 192 хүүхэд сүү хөтөлбөрт хамрагдаж байна. Бид сүүгээ татаж аваад хадгалалтын шаардлага, нөхцөлийн дагуу хадгалж, хүүхдүүддээ өгч байна. Тусгай хэрэгцээт боловсролын сургууль учраас оношоос хамааран сүүнээс харшилтай, сүү уудаггүй хүүхдүүд байдаг. Тиймээс эцэг, эхчүүдээс хүүхдэдээ сүү өгөх хүсэлтэй байгаа эсэхийг лавласан судалгаа хийсэн” гэв.

Сэтгэмж цогцолбор сургуулийн захирал О.Мөнхзаяа “Сэтгэмж цогцолбор сургуулийн 1-5 дугаар анги 595 хүүхэд тус хөтөлбөрт хамрагдаж байна. Бид сүүгээ захиалж татан авалтаа хийж, хадгалах өрөөг гарган хүүхдүүддээ сүү хөтөлбөрт хамруулж байна. Хүүхдүүдэд Д витаминаар баяжуулсан калциар баялаг сүүг ном журмынхаа дагуу хадгалагдсан, баталгаатай, органик сүүг өгч байгаагаараа энэ хөтөлбөр онцлогтой байна” гэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.