0

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд "Засварын газар шатаж байна" гэсэн дуудлага өчигдөр (2026.01.30) 17:49 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Ц-ийн эзэмшлийн 12х15 метрийн хэмжээтэй автомашины кузов засварын газрын дотор хэсэг болон дээврийн хэсэг, 12х18 метрийн хэмжээтэй 2 давхар нийтийн байрны 2 дугаар давхрын 2 өрөөний хана, дээврийн хэсэг, засварын газар дотор байсан "Prius" загварын суудлын автомашин, "RX450h" загварын суудлын автомашин, "Premio" загварын суудлын автомашин тус тус бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.