dobu.mndobu

Энэ сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-02

Энэ сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарийг танилцуулав.

Энэ сард Монголчуудын уламжлалт сар шинийн баяр хоёрдугаар сарын 18-нд тохиож байгаа учир хүүхдийн мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж зэрэг тэтгэмжүүдийг ирэх долоо хоногоос эхэлж олгож эхлэх ажээ.

Тодруулбал, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хоёрдугаар сарын 12-нд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох мөнгийг хоёрдугаар сарын 11-нд, эхийн алдар одонгийн мөнгийг мөн хоёрдугаар сарын 11-нд тус тус олгох юм байна. Мөн ахмад настнуудад Үндэсний их баяр наадам,сар шинийн баяраар насны хишигийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 11-нд олгохоор болжээ.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.