0

Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Соёлын нэгдлийн 513 тоотод оршин суух 10 настай А.Амина 2026 оны наймдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагийн орчимд хөрш айлын хүмүүстэй хамт тарвас хураахаар явна гэж хэлээд гэрээсээ гарч, сураггүй болжээ.
Охиныг сураггүй болсноос хойш 13 хоног өнгөрөөд байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Хэргийг шалгах явцад хөрш айлын 28 настай эрэгтэйг холбогдуулан шалгаж, цагдан хорьжээ.
Мөн цахим орчинд “10 настай охины цогцсыг хөрш айлын ногооны талбайн торон хашаан дотор булсан байдалтай олсон” гэх мэдээлэл тархсан байна.
Гэвч уг мэдээлэл нь худал, ташаа мэдээлэл болохыг Ховд аймгийн Цагдаагийн газраас мэдээлжээ.
Иймд баталгаагүй мэдээллийг бусдад түгээхгүй байхыг иргэдэд анхааруулж байна. Охины талаарх албан ёсны мэдээллийг холбогдох байгууллагаас авах нь зүйтэй.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.