0

УИХ-ын намрын чуулган завсарлаж УИХ-ын гишүүн Ц.Идэрбат орон нутаг ажиллаж байна.
“Эргэх холбоо - Иргэдээ сонсох” уулзалт Хэнтий аймгийн Баян-Адарга суманд боллоо. Тус сумын иргэд, хөдөөгийн малчид, төрийн албан хаагчдыг хамруулсан 120 гаруй хүн уулзалтад оролцож, орон нутагт тулгамдаж буй, хууль тогтоолын хэрэгжилт хөрсөндөө нийцээгүй хэд хэдэн асуудлаар саналаа уламжилж, 13 хүн асуулт асууж, хариулт авлаа.
Тодруулбал, Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хуультай холбогдсон асуудлууд, Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад, захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг нормативыг тогтоосон 2018 оны БСШУС-ын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалыг эргэж харах, ЭМДС-ийн тогтолцоо, тэтгэвэр, тэтгэмж, цалингийн нэмэгдэл, төрийн шударга ёсны хүсэмжлэл, хоршооны зээл, малчдыг соён гэгээрүүлэхтэй холбогдсон асуудлаар иргэдийн саналыг хүлээн авч хаврын чуулганаар дэвшүүлэн ажиллах болно гэдгээ УИХ-ын гишүүн Ц.Идэрбат илэрхийллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.