0

Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна гэж цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, өчигдөр буюу энэ оны хоёрдугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр мөргөсөн байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид ослын газар очиход Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чулуун овооны ойролцоо төв зам дээр 8 дугаар ангийн 2 сурагчийг гарцаар гарч байх үед нь жолооч Г нь тээврийн хэрэгслээрээ мөргөсөн нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Улсын хэмжээнд энэ оны эхний нэгдүгээр сард “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэг нийт 446 үйлдэгдсэн.
Мөн өнгөрөгч 2025 онд хүүхэд өртсөн 1230 зам тээврийн осол бүртгэгдэж 67 хүүхдийн амь хохирч, 991 хүүхэд гэмтсэн байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйл “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан тул жолооч та бүхэн дүрмээ мөрдөж, хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.