dobu.mndobu

Сургууль дээрээ тоглож байхдаа санамсаргүйгээр төмөр самаар нэгнийхээ гуянд хутгалж, гэмтээжээ

Сургууль дээрээ тоглож байхдаа санамсаргүйгээр төмөр самаар нэгнийхээ гуянд хутгалж, гэмтээжээ

Энэ оны аравдугаар сарын 3-ны өдөр “Сургууль дээрээ байхдаа хутгалуулсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч бусдын гуянд хутгалж, гэмтээсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шалгалтаар хүүхдүүд хоорондоо тоглож байх үедээ зэвсгийн шинжтэй эд зүйл болох төмөр сам /butterfly comb/ ашиглаж, санамсар болгоомжгүйгээр гэмтэл учруулсан нь тогтоогджээ.

Иймд цагдаагийн байгууллагаас эцэг, эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ хутга болон бусад зэвсгийн шинжтэй, гэмтэл учруулж болзошгүй эд зүйл авч өгөхгүй байхыг анхааруулж байна.

Мөн худалдаа эрхлэгчдийг насанд хүрээгүй хүүхдэд зэвсгийн шинжтэй болон хүний биед гэмтэл учруулж болзошгүй эд зүйл худалдаалахгүй байхыг зөвлөжээ.

Хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ хэрэглэж буй эд зүйлд анхаарал хандуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.