0

Сар шинийн баярын өмнө "Эрдэнэс Тавантолгой" компанийн ногдол ашиг тараах эсэх талаар иргэд хүлээлттэй буй. Тэгвэл энэ талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хоёрдугаар сарын 6-нд зарласан. Одоогоор энэ жил ногдол ашиг тараахтай холбоотой чиглэл яригдаагүй. Манай улс 2025 онд нийт 90 сая тонн нүүрс экспортолсон. Энэ бол түүхэнд байгаагүй өндөр хэмжээ хэдий ч үнэ унасан. Өмнөх жилүүдтэй харьцуулахад орлого багассан нь үнэн. Гэхдээ огцом буураагүй. Мөн оны эцэст улсын төсөвт дэмжлэг болох үүднээс зарим орлогын эх үүсвэрийг дайчилсан.
Хоёрдугаар сард өнгөрсөн оны тайлан баланс гарч байж, ногдол ашиг хуваарилах эсэхийг ярина. Тайлан баланс эцэслэгдэж гараагүй байхад ногдол ашгийн талаар ярьж болохгүй. Жилийн гүйцэтгэлээс хамаарч шийдэгдэнэ" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно
1 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.