0

Хоол идсэний дараа шууд шүдээ угаах нь эрүүл ахуйн зөв дадал мэт санагддаг ч үнэн хэрэгтээ шүдний пааланг гэмтээж, мэдрэгшил үүсгэх эрсдэлтэйг шүдний эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна.
Шүдний эмч, гажиг заслын мэргэжилтэн доктор Ками Хоссийн тайлбарласнаар, ялангуяа хүчиллэг хоол хүнс идэж уусны дараа амны хөндийн орчин хүчиллэг болж, шүдний паалан түр зуур зөөлөрдөг байна. Ийм үед шүдээ угаавал паалангийн элэгдэл түргэсэж, шүдний мэдрэг чанар нэмэгдэх сөрөг нөлөөтэй ажээ.
Тиймээс хоол идсэний дараа шүдээ угаахаас өмнө дор хаяж 30–60 минут хүлээх нь хамгийн зөв арга гэж тэр зөвлөсөн байна. Харин энэ хугацаанд амны хөндийн рН-ийг тэнцвэржүүлэхийн тулд шүлтлэг шингэнээр амаар зайлах, эсвэл амны шүршигч ашиглаж болох юм.
Мөн доктор Хосс спирт, хиймэл будагч бодис болон хүчтэй химийн найрлага агуулаагүй, баталгаажсан шүлтлэг рН-тэй амны хөндийн арчилгааны бүтээгдэхүүн сонгохыг зөвлөжээ.
Эх сурвалж: CNN
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.