dobu.mndobu

Түүхэнд анх удаа Олимпын галыг хоёр асаана

Түүхэнд анх удаа Олимпын галыг хоёр асаана

Хүн төрөлхтний их цэнгэл баяр, өвлийн олимпын 25 дугаар наадам Итали улсын Милан хотын 80.000 хүний суудалтай алдарт Сан-Сиро цэнгэлдэх хүрээлэнд Монголын цагаар Бямба гаригийн шөнийн 3 цагт эхлэх юм.

Нээлтийн ёслолд дараах олон улсын нэр хүндтэй уран бүтээлчид оролцоно. Үүнд:

• Мэрайя Кэри – 5 удаагийн “Grammy”-ийн шагналт дуучин

• Лаура Паусини – “Golden Globe”-ийн шагналт уран бүтээлч

• Андре Бочелли – дэлхийд алдартай тенор дуучин

• Пиерфранческо Фавино – жүжигчин, продюсер

• Сабрина Импаччаторе – The White Lotus цувралын жүжигчин

Нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар энэ сарын 6-7-нд шилжих шөнө 03:00 цагт болох бөгөөд гурван цаг гаруй хугацаанд үргэлжлэх аж.

Нээлтийн ёслолыг Balich Wonder Studio продакшн Милан хотын Сан-Сиро (Жузеппе Меацца) Олимпын цэнгэлдэхэд найруулан толилууллах юм. Цэнгэлдэх хүрээлэн доторх сүр жавхлант шоунаас гадна хот даяар болон Олимпын бүс нутгуудад бусад арга хэмжээнүүд зэрэгцэн зохион байгуулагдана.

Милан хотоос гадна Предаццо, Ливиньо, Кортина, Ампеццо хотуудад ёслолын арга хэмжээ, тамирчдын жагсаал болно. Ингэснээр тамирчдыг тэмцээний талбайтай нь ойртуулж, үзэгчид, оршин суугчдыг өргөнөөр оролцуулах юм.

Мөн олимпын наадмын түүхэнд анх удаа хоёр Олимпын галыг асаахаар болжээ.

• Милан хотод – Arco della Pace

• Кортина д’Ампеццо хотод – Piazza Dibona

Олимпын гал дүрэлзэх тогоонуудыг Fincantieri компанийн дэмжлэгтэйгээр, Марко Балич, Лида Кастелли, Паоло Фантин нарын хамтарсан төслөөр бүтээсэн бөгөөд:

• Леонардо да Винчигийн “зангилаа” хээ

• Нарны бэлгэдэл

• Ирээдүйд чиглэсэн тогтвортой дизайн зэргийг шингээжээ.

Олимпын гал энэ сарын 22-нд унтарч, гуравдугаар сарын 6-нд Паралимпийн галыг дахин асаан гуравдугаар сарын 15-н хүртэл асаалттай байх юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.