dobu.mndobu

Монголд зураг авалтаа хийсэн Солонгосын түүхэн драма 11 сард нээлтээ хийнэ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-10

Монголд зураг авалтаа хийсэн Солонгосын түүхэн драма 11 сард нээлтээ хийнэ

Солонгосын  KBS 2 телевизийн уран бүтээл "Мүнму" буюу “Иргэний дайн” түүхэн драма энэ оны 11-р сард нээлтээ хийх болжээ.

KBS мэдээлэлд дурдсанаар, "Мүнму" киноны зураг авалт Монголд дуусч, 1-р сарын сүүлээр дотоодын зураг авалт эхэлсэн байна. Кино продакшн одоогоор 11-р сард үзэгчдийн хүртээл болгохоор бэлдэж байгаа гэжээ. 

Уг уран бүтээлд иргэний дайн болон Гогурёо, Бэкжэ нарыг ялсан Силла хэмээх жижиг хаант улсын эв нэгдэл, найрамдлыг харуулсан сонгодог түүхэн олон ангит ажээ.

Найруулагч Ким Ён Жогийн найруулсан 28 ангит цувралд Солонгосын жүжигчин Ли Хён Вук, Жан Хёк, Ким Кан Ву, Пак Сон Вун, Жон Вун Ин, Жо Сон Ха нар тогложээ.

Кино продакшны баг Монголд зураг авалт хийх, хиймэл оюун ухаан (AI), тусгай дүрсний эффект (VFX) ашиглан томоохон хэмжээний тулааны үзэгдлүүдийг бүтээжээ.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.