dobu.mndobu

Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Н.Баярцэнгэлийн гэр бүл “АЛТАН БОТГО”-ны эзэн боллоо

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-12

Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Н.Баярцэнгэлийн гэр бүл “АЛТАН БОТГО”-ны эзэн боллоо

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн "Таван Эрдэнэ" нэвтрүүлгийн нэрэмжит "Алтан төлийн эзэн" шагналаар XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн босгон дээр Ханбогд сумын Баян багийн малчин Н.Баярцэнгэл, Т.Энхцэцэг нарын өрх гэр бүл тодорч шагналаа гардан авлаа. 

"Алтан ботго"-ны эзэд Галбын говийн Улаан үүлдрийн тэмээг голчлон өсгөж үржүүлдэг бөгөөд 2022 онд 78, 2023 онд 20 ботго бойжуулан тэмээн сүргийн үүлдэр угсаа, сүргийн чанарт анхаарч хөдөлмөрлөж ирсэн байна. 2024 онд 25, 2025 онд 99 ботго бойжуулж байна.

Монголын мал аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, хойч үедээ үлгэр дуурайл болж буй Н.Баярцэнгэл малчинд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, MAН-ын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр болон аймаг, сумын удирдлагууд малчны хотонд шагналыг нь хүндэтгэн гардууллаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.