0

Сүүлийн өдрүүдэд “2026 оны энэ сарын 5-ны өдөр Монгол Улсын 50 иргэнийг БНСУ-ын хилээс буцаасан” гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Уг мэдээлэл нь үндэслэлгүй, буруу ташаа болохыг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдлээ.
Элчин сайдын яамны мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сарын байдлаар БНСУ-д зорчин ирсэн зарим иргэнийг визийн зөрчлийн улмаас хил нэвтрүүлэхээс татгалзсан тохиолдол гарсан байна. Тодруулбал, хуурамч “Эмнэлгийн С-3-3 виз” болон бусад төрлийн хуурамч виз ашигласан 6 иргэн, шенгений бүсийн 32 улсад зорчих үедээ В2 ангиллын визээр нэвтрэхийг завдсан 14 иргэн, мөн визгүй нэвтрэх хүсэлт гаргасан 1 иргэнийг БНСУ-ын Цагаачлалын алба хилээр нэвтрүүлэхээс татгалзжээ.
Мөн сүүлийн үед БНСУ-д хөдөлмөр эрхлэх виз, кодтой виз гаргаж өгнө хэмээн амлаж, визийн барьцаа, үйлчилгээний төлбөр нэрээр иргэдээс мөнгө залилан авах хууль бус үйлдэл нэмэгдэж байгааг анхаарууллаа.
Иймд иргэд аливаа зуучлалын байгууллага, хувь хүнээс төлбөр нэхсэн хууль бус саналд болгоомжтой хандаж, зөвхөн албан ёсны байгууллага, хууль ёсны эх сурвалжаас мэдээлэл авч байхыг Элчин сайдын яамнаас зөвлөж байна. Мөн залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхаарууллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.