0

Говьсүмбэр аймагт бага насны хүүхэд нохойд хазуулж гэмтсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, гурван настай хүүхдийг хажуу айлынх нь нохой хазаж гэмтээсэн бөгөөд яаралтай эмнэлэгт хүргэгдэн, одоогоор хэвтэн эмчлүүлж байгаа талаар мэдээллээ.
Хуулийн дагуу гэрийн тэжээвэр амьтан хүний эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд гэмтлийн хүнд, хөнгөнөөс хамааран тухайн амьтны эзэн хариуцлага хүлээх зохицуулалттай байдаг. Тухайлбал, Монгол Улсын Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд зааснаар холбогдох этгээдэд хариуцлага тооцох боломжтой юм.
Иймд иргэд гэрийн тэжээвэр амьтдаа хараа хяналтгүй орхихгүй байх, уях, хамгаалах зэрэг арга хэмжээг авч, бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй байхыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.