0

МҮОНР-ийн “Таван-Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит 48 дахь удаагийн “Алтан төлийн эзэд” шагналын “Алтан ишиг”-ний эзнээр тодорсон Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн малчин Чимэддоржийн Отгонхүүгийн өрх гэр бүлд сар шинийн босгон дээр шагналыг нь УИХ-ын гишүүн Б.Заяабал гардуулан өглөө.
“Алтан ишиг”-ний эзэн Ч.Отгонхүүгийнх хөдөө аж ахуйн салбарт 2000 оноос хойш 26 жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, мал сүргээ таван төрөлд нь өсгөн үржүүлж байна. Тэрээр малынхаа үүлдэр угсаа, чанарыг сайжруулах, нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлд сүүлийн жилүүдэд амжилт гарган ажиллаж буй Аймгийн аварга малчин юм.
Мөн аавынхаа мал маллах арга туршлагыг өвлөн, отор нүүдлийг оновчтой зохион байгуулж, жил бүр төлөө бүрэн бойжуулан, сум, багийнхаа хөгжилд бодит хувь нэмрээ оруулж явна.
Өндөрхангай нутгийнхаа хөдөлмөрч олныхоо дундаас тодрон, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж яваа танай гэр бүлд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе!
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.