0

Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг "АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН" хэмээх Монголын Радиогийн нэрэмжит малчин түмнээ алдаршуулдаг нэр хүндтэй шагналын эзнээр тодорсон Ж.Гэрэлмөнхийн шагналыг малчны хотонд нь очиж гардуулж өглөө.
Таван эрдэнэ болсон буянт мал сүргээ өсгөн үржүүлж, мал аж ахуйн салбарт бодитой хувь нэмэр оруулсан хөдөлмөр зүтгэлээрээ "Алтан унаганы эзэн" болсон Баянхонгор аймгийн Баянцагаан сумын малчин Жанчив овогтой Гэрэлмөнхийн гэр бүл болж, шагналыг Шадар сайд Х.Ганхуяг халуун баяр хүргэж, буянт мал сүрэг нь улам өсөн нэмэгдэж, ашиг шим нь арвин байхыг хүсэн ерөөлөө.
Нүүдэлчин ахуй, уламжлалт мал аж ахуйг хадгалан хөгжүүлж, байгаль дэлхий, нутаг орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа малчдаа алдаршуулах нь зүйтэй гэдгийг мөн Шадар сайд онцолсон юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.