0

МҮОНР-ийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит 48 дахь удаагийн “Алтан төлийн эзэд” шагналын “Алтан тугал”-ын эзнээр тодорсон Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн малчин Баярмагнайн Бат-Эрдэнийн гэр бүлд сар шинийн босгон дээр шагналыг нь УИХ-ын гишүүн Б.Заяабал гардуулан өглөө.
Аймгийн аварга малчин Б.Бат-Эрдэнийх хөдөө, аж ахуйн салбарт 20 гаруй жил тасралтгүй ажиллаж, адуу, үхэр, хонь, ямааг өсгөн үржүүлэхдээ малынхаа үүлдэр угсааг сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгаа хөдөлмөрч өрх юм.
Цагаанхайрхан нутгийнхаа хөдөлмөрч олныхоо дундаас тодрон, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж яваа танай гэр бүлд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе!
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.