dobu.mndobu

Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгт Бангладеш улсын таван иргэн хуурамч визээр зорчихыг завджээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-13

Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгт Бангладеш улсын таван иргэн хуурамч визээр зорчихыг завджээ

БНХАУ-ын Капитал олон улсын нисэх онгоцны буудлаас өнөөдөр/2026.02.13/ Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгт Бүгд Найрамдах Бангладеш Улсын таван иргэн хуурамч визийн зөвшөөрөл ашиглан, Монгол Улсад нэвтрэхийг завдсан байна.

Тодруулбал, Нислэг үйлдэх “Эйр чайна” авиа компаниас ирүүлсэн хүсэлтийн дагуу визийн зөвшөөрлийг шалгахад мэдээллийн санд бүртгэлгүй, хүчинтэй хугацаа зөрүүтэй, QR кодыг хуурамч холбоосоор үүсгэсэн нь тогтоогдож, тухайн таван иргэдэд Монгол Улсад зорчихыг хориглон, нислэгт суулгахгүй байх арга хэмжээ авчээ.

Ташрамд дурдахад, Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэнд үзүүлэх виз, зөвшөөрлийн үйлчилгээ бүрэн цахимжиж, үйлчилгээ хялбар, шуурхай болсон хэдий ч Монгол Улсын виз, визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэх тохиолдлууд удаа дараа давтагдан гарч байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.