dobu.mndobu

Солонгосын Чонжү-Улаанбаатарын хооронд Aero K Airlines нислэг үйлдэнэ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-21

Солонгосын Чонжү-Улаанбаатарын хооронд Aero K Airlines нислэг үйлдэнэ

Солонгосын  Хойд Чунчон мужийн Чонжү хотод төвтэй хямд өртөгтэй агаарын тээврийн компани болох Aero K Airlines зуны улиралд Чонжү-Улаанбаатар чиглэлд долоо хоногт дөрвөн удаа нислэг үйлдэхээ 12-нд зарлажээ.

Улаанбаатарын чиглэлд долоо хоногт дөрвөн удаа буюу Даваа, Лхагва, Баасан, Ням гарагуудад нислэг үйлдэх бөгөөд эхний нислэг 4-р сарын 24-нөөс 5-р сарын 10 хүртэл, хоёр дахь нислэг 6-р сарын 24-нөөс 9-р сарын 14 хүртэл үргэлжилэх ажээ.

Буцах нислэг өглөөний 09:35 цагт хөөрөөд маргааш нь шөнийн 00:05 цагт газардана. Буцах нислэг өглөөний 2:05 цагт хөөрөөд өглөөний 6:10 цагт газардана.

Aero K компанийн төлөөлөгч "Энэхүү маршрут нь Чунчон бүс нутаг болон Монголын хооронд агаарын орон зайгаа өргөжүүлнэ гэж бид найдаж байна. Мөн бид Монголын жуулчдыг татахын тулд Чунчон дахь аялал жуулчлалын салбарынхантай хамтын ажиллагаагаа өргөжүүлхээр төлөвлөж байна" гэж мэдэгдэв.
 

Эх сурвалж: newsis.com

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.