0

Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хороонд автомашинд хүн хавчуулагдсан тухай дуудлага хоёрдугаар сарын 25-ны өдрийн 03:44 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /42 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ “Toyota Aqua” загварын суудлын автомашинтай автозамын хажуу тал руу онхолдож, тээврийн хэрэгслийн төмөр хийцэд хавчуулагдсан байдалтай байсан байна.
Аврагчид шуурхай ажиллан иргэнийг эсэн мэнд гаргаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нарт хүлээлгэн өгчээ.
Мөн хэргийн газрыг Тээврийн цагдаагийн албаны байцаагчид шилжүүлсэн байна.
Хэргийг холбогдох байгууллагууд шалгаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.