0

Монгол Улсын Дэлхийн Энх тайвны индекс (Global Peace Index, GPI)-т эзлэх байр суурь сүүлийн арван жилд эрс сайжирч, дэлхийн шилдэг 50 улсын нэг болжээ.
Тухайлбал, 2015 онд Монгол Улс 2.22 оноотойгоор 42 дугаарт жагсаж байсан бол 2025 онд оноо нь 1.71 болж, Ази тивдээ тавдугаарт эрэмбэлэгдсэн байна. Азийн жагсаалтыг Сингапур тэргүүлж, дараа нь Япон, Малайз, Бутан оржээ.
Энэ индексийг Австралид төвтэй Эдийн засаг, энх тайвны хүрээлэн (IEP) жил бүр гаргадаг бөгөөд дэлхийн 163 улс, нутаг дэвсгэрийн энх тайван байдлыг 1–5 онооны систем болон 23 тоон, чанарын үзүүлэлтээр үнэлдэг байна.
Хүний эрх, нийгмийн тогтвортой байдал, мөргөлдөөнөөс ангид байдал зэрэг хүчин зүйлс нь Монгол Улсын оноог сайжруулахад голлон нөлөөлжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.