dobu.mndobu

Малдаа яваад сураггүй болсон иргэдийг нэг хоногийн дараа эсэн мэнд олжээ

Малдаа яваад сураггүй болсон иргэдийг нэг хоногийн дараа эсэн мэнд олжээ

Дорнод аймаг, Гурванзагал сум Рашаат багийн “Цагаан хонхор” гэдэг газар  хоёрдугаар сарын 24-ний 17:30 цагт автомашинтай иргэд малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага маргааш нь буюу хоёрдугаар сарын 25-ны өдрийн 01:30 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Тус сумын мэргэжлийн ангийнхан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12:50 цагт  “Land Cruiser Prado-150” загварын автомашинтай иргэн Х /34 настай, эрэгтэй/, М  /32 настай эмэгтэй/,   “Land Cruiser-200” загварын суудлын автомашинтай иргэн  Х/37 настай, эрэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нар нь тус багийн “Хоргой” гэдэг газар малаа хоргоож байхад эсэн мэнд олжээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.