dobu.mndobu

Бараа бүтээгдэхүүний үнэ сарын хугацаанд 2.7 хувиар өсжээ

Бараа бүтээгдэхүүний үнэ сарын хугацаанд 2.7 хувиар өсжээ

Нийслэлийн статистикийн хорооноос өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн талаарх ээлжит мэдээллийг танилцуулжээ.

2026 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн томоохон худалдааны төвүүдэд зарагдаж буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дундаж үнэ өмнөх сараас 2.7 хувиар, өмнөх долоо хоногоос 0.03 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Улаанбаатар хотод:

Хонины мах – 1 кг нь 19,314 төгрөг

Үхрийн мах – 1 кг нь 24,765 төгрөг

Ямааны мах – 1 кг нь 14,820 төгрөг

Сонгино – 1 кг нь 4,329 төгрөг

Нэгдүгээр зэргийн гурил – 1 кг нь 2,507 төгрөг

Сүү (задгай, 1 литр) – 4,997 төгрөг

Элсэн чихэр – 1 кг нь 4,951 төгрөг

Цагаан будаа – 1 кг нь 4,966 төгрөг

Дотоодын төмс – 1 кг нь 2,812 төгрөг

Мөн АИ-92 бензин 1 литр нь 2,590 төгрөгөөр шатахуун түгээх станцуудад худалдаалагдаж байна.

Аймгийн төвүүдэд:

2026 оны хоёрдугаар сарын 23-ны байдлаар аймгийн төвүүдэд хүнсний зарим гол нэрийн бүтээгдэхүүний үнэ дараах байдалтай байна. Үүнд:

Хонины мах – 1 кг нь 16,552 төгрөг

Үхрийн мах – 1 кг нь 22,185 төгрөг

Ямааны мах – 1 кг нь 13,834 төгрөг

Нэгдүгээр зэргийн гурил – 1 кг нь 2,816 төгрөг

Сүү (задгай, 1 литр) – 5,271 төгрөг

Элсэн чихэр – 1 кг нь 4,208 төгрөг

Цагаан будаа – 1 кг нь 4,143 төгрөг

Харин шатахууны үнэ аймгийн төвүүдэд дараах түвшинд байна. Үүнд:

АИ-92 – 1 литр нь 2,819 төгрөг

А-80 – 1 литр нь 2,432 төгрөг

Дизель түлш – 1 литр нь 3,440 төгрөг

Ийнхүү өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сарын хугацаанд өссөн үзүүлэлттэй гарчээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.