dobu.mndobu

Нэгдүгээр сард найман улсын 95 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаав

Нэгдүгээр сард найман улсын 95 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаав

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны нэгдүгээр сард найман улсын 95 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаалаа. Монгол Улсын хил дээрээс буцаагдсан иргэдийг улсаар нь авч үзвэл, БНХАУ-ын 74, БНСУ-ын 6, Узбекистан 4, Непал 4, ОХУ-ын 2, Филиппин 2, Киргиз 2, Азербайжан 1 иргэн байна.

Эдгээр иргэд нь ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй байжээ. Мөн визийн хүчинтэй хугацаа дууссан гэх үндэслэлээр хил дээрээс буцаагджээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.