0

Монгол түмэн билгийн тооллын Цагаан сарыг зөвхөн шинэ оны баяр бус, буян хишиг, хийморь сүлдээ тэгшитгэх ариун эхлэл хэмээн дээдэлдэг. Тэр дундаа шинийн 15-ны дотор засал номоо хийлгэж, ерөөл магтаал айлдуулан, хийморийн сан тавиулахыг бэлгэшээдэг уламжлалтай.
Учир нь энэ хугацаанд үйлдсэн буян арвижин үржиж, ирэх жилийн өнгө, айл гэрийн ноён нуруу, ажил үйлсийн бүтэмжийг тогтоодог хэмээн үздэг билээ.
Иймд та бүхэнд ном, гүрэм, тахилгын жагсаалтын утга агуулгыг ангилан товч хүргэж байна.
Алтангэрэл – Гай барцдаас гэтэлгэж, өрх гэрийн буян хишгийг арвижуулна.
Алтангэрэлийн даллага – Хүн, мал, эд хөрөнгийн хишиг тогтооно.
Замбала – Эд баялаг, заяа буян тэтгэгч сахиус.
Намсрай, Намсрайн даллага – Идээ эд, мал хөрөнгийн хишиг тогтооно.
Хийморийн сан – Хийморь сэргээж, ажил үйлсийг тэтгэнэ.
Гови лха (даллага) – Сүлд хийморь бадрааж, ноён нуруу тэгшитгэнэ.
Дарь эх-ийн сан, сэржим, даллага – Үр хүүхэд, эд хөрөнгө, үйлс бүтээлийг дэмжинэ.
Норовсамбуун сүн – Эд хогшил арвижуулах тарни.
Банзрагч – Хилэнц нүгэл, өвчин, ад зэтгэрийг номхотгоно.
Жамсран – Хэл ам, хэрүүл тэмцэл, гарз гарлагыг дарагч сахиус.
Сэндомын догжүр – Хүчтэй хараал, жатгыг тасална.
Доржнамжом – Бузар дэв, хорлол арилгана.
Чойжоо дүгжү – Хариулга заслын том гүрэм.
Ширнэн дүддог – Шулам, муу зөн, ад зэтгэрийг номхотгоно.
3.Жилийн засал, гаригийн харш, суудлын засал
Дагва сэржи дотиг – Жил орох, мэнгэ, од гариг, лус савдгийн иж бүрэн засал.
Дашзэвэг – Од гариг, өдөр зүгийн харш арилгана.
Нанжад – Заслын цогц судар.
Сундуй – Айл өрхийн жилийн нуруу засна.
Суудлын өнцгийн засал – Суудал өнцөгдсөн үед.
Гарма юм / Са юм – Гаригийн цээр арилгах.
4.Нас уртасгах, өвчин зовлонгоос гэтэлгэх
Цагаан Дарь Эх – Цаг бусын үхлийг арилгаж, нас буяныг арвижуулна.
Цэвэгмэдийн чого – Аюуш бурханы тахилга, нас уртасгана.
Нишин чарга – Насны өвчин, даралт арилгана.
Маналын дончод – Өвчин зовлонгоос гэтэлгэж, сайн төрөл ерөөнө.
Жавши – Өвчин, ад зэтгэрийн том гүрэм.
Юм – Өвчин, лай ланчиг арилгах билиг бирамидын судар.
Гүнриг – Нас барагсдыг муу заяанаас гэтэлгэнэ.
Бард солдэв – Зуурдын зовлонгоос түргэн гаргана.
Тойдол – Сайн төрөлд хөтөлнө.
Маанийн ерөөл – Диваажинд төрөх ерөөл.
Пүлжүн ма – Хойт насанд сайн төрөл.
Лхоготой Гүнриг (Нөгцөгсдийн) – Зуурдын зовлонгүй сайн төрөлд ерөөнө.
Лусын сан – Лусын хорлол, гал усны аюулаас хамгаална.
Усан балин (Чү дор) – Лус савдгийг баясгана.
Брүлдор – Газар лусын хорлол арилгана.
Лү дондол – Лусын хатуу гүрэм.
Сэтгэл зөв, ерөөл зөв бол засал номын хүч төдий чинээ дэлгэрч, буян хишиг арвижин, хийморь сүлд бадарч, айл бүхэн амар амгалан байх болтугай.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.