dobu.mndobu

Шүдний сойзоо 3 сар тутам шинэчлэхийг зөвлөлөө

Шүдний сойзоо 3 сар тутам шинэчлэхийг зөвлөлөө

Нийгмийн эрүүл мэндийн төвөөс иргэдэд шүдний сойзоо гурван сар тутамд тогтмол сольж хэвшихийг зөвлөлөө.

Тус байгууллагын мэдээлснээр хугацаа хэтэрч, үс нь сарзайсан шүдний сойз амны хөндийг бүрэн гүйцэд цэвэрлэж чаддаггүй байна. Мөн хуучирч муудсан сойз нь шүдний пааланг гэмтээх, буйлыг цочроож үрэвсүүлэх эрсдэлтэй аж.

Түүнчлэн удаан хугацаанд хэрэглэсэн шүдний сойзонд нян, бактери үржих нөхцөл бүрддэг бөгөөд энэ нь амны хөндийн халдвар, өвчлөл үүсгэх шалтгаан болдог байна.

Иймд иргэдийг шүдний сойзоо гурван сар тутамд шинэчилж, амны хөндийн эрүүл ахуйг зөв сахихыг зөвлөж байгаа бөгөөд ингэснээр шүд, буйлны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтойг онцоллоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.