dobu.mndobu

Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 гэмт хэргийг илрүүлжээ

Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 гэмт хэргийг илрүүлжээ

Өчигдөр /2026.02.25/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон найман гэмт хэргийг илрүүлсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, эрхээ хасуулсан этгээдүүд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон нь шалгалтаар тогтоогдсон байна.

Хүлээлгэх хариуцлага

Эрүүгийн хууль-ийн 27.10 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол дараах хариуцлага хүлээлгэнэ. Үүнд:

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасах

2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох

240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх

6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах

6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх

Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхаарууллаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.