dobu.mndobu

Алтайн өвөр говь болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цасан шуурга шуурна

Алтайн өвөр говь болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цасан шуурга шуурна

Энэ сарын 27-ноос гуравдугаар сарын 08-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Гуравдугаар сарын 02-нд ихэнх нутгаар, 03-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: Маргааш буюу энэ сарын 28-нд Алтайн өвөр говь болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, гуравдугаар сарын 01-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн улархаг нутгаар, 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 03-нд нутгийн зүүн хагаст, 04-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын хөндйигөөр, 05-нд Халх голын хөндийгөөр, 06-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 28-нд нутгийн зарим газраар, гуравдугаар сарын 01-нд Алтайн уулархаг нутгаар, 02-нд ихэнх нутгаар, 03-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -22...-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -1...-6 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. 03 дугаар сарын 06-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Энэ сарын 28-нд оройдоо ялимгүй цас, гуравдугаар сарын 02-нд цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28, гуравдугаар сарын 02-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-32 градус, бусад хэсгээр -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 03 дугаар сарын 06-наас өдөртөө хүйтний эрч суларна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.