dobu.mndobu

Монгол Улсын ойгоор бүрхэгдсэн талбай 13.6 сая га буюу 8.71 хувь гэж шинэчлэн баталжээ

Монгол Улсын ойгоор бүрхэгдсэн талбай 13.6 сая га буюу 8.71 хувь гэж шинэчлэн баталжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн А/128 тоот тушаалаар ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээ, улс, аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөө, ойн сангийн төлөв байдал, ойн тооллого, ой зохион байгуулалтын мэдээлэл, ойн дагалт баялгийн нөөц, түүний ашиглалттай холбоотой мэдээ, тайланг хэлэлцэж баталгаажуулах, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий “Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан.

Тус зөвлөлийн энэ сарын 09-ний өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын ойн сангийн шинэчилсэн тоо баримтыг хэлэлцэж, ойгоор бүрхэгдсэн талбайг 8.71 хувь гэж баталжээ. 

Аливаа улс орны буюу тухайн газар нутгийн ойрхог чанарыг тогтоохдоо ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээгээр тооцож үнэлдэг бөгөөд Монгол орны ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбай 13,6 сая.га байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.